Ахмад арслан Л.Найдангийн нэрэмжит барилдаан боллоо
Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн хурц арслан Л.Найдангийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан боллоо.
Мэдээллийн алба

Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн хурц арслан Л.Найдангийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан боллоо.
Энэхүү барилдаанд аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, Б.Эрдэнэхүү, Н.Жаргалбаяр, Ө.Сүхбат аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, М.Бадарч тэргүүтэй 256 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Д.Болдын хүү, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү 8 даван түрүүллээ. Үзүүрт Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Ц.Чимэддорж үлдэж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаяр их шөвөгт шалгарлаа.
Энэ өдөр бөхийн алдраа тэмдэглэж буй Л.Найдан арслан үр хүүхдүүдийн хамтаар уран барилдаан шагналыг Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьдад гардуулсан юм.
Өдгөө 81 нас зооглож буй Л.Найдан арсланд УИХ-ын гишүүн Д.Бямбацогт, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, улсын заан Д.Мягмар, ойр мөддөө бөхийн өргөөгөөр харагдаагүй ховор бөхчүүдийн нэг улсын заан Ч.Батзориг, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Т.Амартүвшин, Н.Батзаяа, Б.Пүрэвсайхан, улсын начин Мөнхбаатар, Ц.Лхагвасүрэн зэрэг нутгийн бөхчүүд, улсын начин М.Цанлиг болон нутаг орныхон, ахан дүүс гээд маш олон хүн хүндэтгэл үзүүлсэн байна.


















