Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахмад шатарчин Д.Сэржмядаг хүрэл, П.Бүжинлхам мөнгөн медаль хүртэв

спортын мастер Д.Сэржмядаг стандарт төрөлд XI байр, блиц төрөлд III байрт шалгарч хүрэл медаль, цом, спортын мастер П.Бүжинлхам стандарт төрөлд Х байр, блиц төрөлд II байрт шалгарч мөнгөн медаль, цомоор шагнагджээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмад шатарчин Д.Сэржмядаг хүрэл, П.Бүжинлхам мөнгөн медаль хүртэв
Ахмад шатарчин Д.Сэржмядаг хүрэл, П.Бүжинлхам мөнгөн медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-24-ний өдрүүдэд Румын улсын Бухарест хотод боллоо. Тус ДАШТ-д нийт 41 орны 366 ахмад шатарчин оролцсон бөгөөд 50-аас дээш, 65-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй ангилалд стандарт болон блиц төрлөөр зохион байгуулагджээ.

Ийн 65-аас дээш насны эмэгтэй ангилалд эх орноо төлөөлөн оролцсон 2018, 2019 оны Ахмадын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аваргууд болох спортын мастер Д.Сэржмядаг стандарт төрөлд XI байр, блиц төрөлд III байрт шалгарч хүрэл медаль, цом, спортын мастер П.Бүжинлхам стандарт төрөлд Х байр, блиц төрөлд II байрт шалгарч мөнгөн медаль, цомоор шагнагджээ.

Хуваалцах