Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахмад тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Даулет Турлыханов, дэд ерөнхийлөгч Кеннет Ли, ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр нар байлцав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмад тамирчдад хүндэтгэл үзүүлэв
Ахмад тамирчдад хүндэтгэл үзүүлэв. Зураг: МҮОНРТ

Азийн бөхийн холбооноос "Мехико-1968" олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, "Мехико-1968" олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт, ардын багш Д.Сэрээтэр, "Монреаль-1976" олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий хоёр алт, нэг хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт А.Энхээ, ДБНХ-ны хүндэт шүүгч Н.Дүгэрсүрэн нарт хүндэтгэл үзүүллээ.

Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Даулет Турлыханов, дэд ерөнхийлөгч Кеннет Ли, ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр нар байлцав.

Хуваалцах