Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахмад тамирчин Ш.Пэрэнлэй дэлхийн хошой аварга боллоо

Тэмцээнд 48 орны баг тамирчид хуран чуулсан бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмад тамирчин Ш.Пэрэнлэй дэлхийн хошой аварга боллоо
Ахмад тамирчин Ш.Пэрэнлэй дэлхийн хошой аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-23-ны хооронд болж байна.

Тэмцээнд 48 орны баг тамирчид хуран чуулсан бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр ахмадын 70-аас дээш насны ангилалын 59 кг-ын жинд Орхон аймгийн тамирчин Ш.Пэрэнлэй алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр цээжнээс 75 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болсон байна. Ш.Пэрэнлэй нь ийнхүү дэлхийн хошой аварга болж буй бөгөөд өнгөрсөн жилийн тус тэмцээнд түрүүлж байв.

Хуваалцах