Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахмад тоглогч П.Марло хоёр болон гуравдугаар үед тус бүр нэг гоол оруулав

NHL-д 20 дахь улиралдаа тоглож буй 38 настай ахмад тоглогч П.Марло хоёр болон гуравдугаар үед тус бүр нэг гоол оруулсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмад тоглогч П.Марло хоёр болон гуравдугаар үед тус бүр нэг гоол оруулав
Ахмад тоглогч П.Марло хоёр болон гуравдугаар үед тус бүр нэг гоол оруулав. Зураг: МҮОНРТ

Канадын Торонто хотын “Айр Канада Центр” ордонд талбайн эзэн Торонто Мейпл Лифс болон Бостон Брюинс багийн цувралын гурав дахь тоглолт боллоо.

Тус тоглолтонд Торонто Мейпл Лифс багийн ахмад тоглогч П.Марло гангарч багийнхаа эхний ялалтанд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

NHL-д 20 дахь улиралдаа тоглож буй 38 настай ахмад тоглогч П.Марло хоёр болон гуравдугаар үед тус бүр нэг гоол оруулсан юм.

Ийнхүү цувралын эхний хоёр тоглолтонд Бостон Брюинс багийн талбайд хожигдоод байсан Торонто Мейпл Лифс баг талбайдаа 4-2 харьцаатай хожсон байна. Ингэснээр хоёр багийн цувралын харьцааг 2-1 болгов.

Хуваалцах