Ахмадууд спортоор өрсөлдлөө
Олон улсын болон Монголын ахмадын өдөрт зориулсан гранд гольф, софтволейбол, шатар, теннисний тэмцээн Спортын төв ордонд хоёр өдөр үргэлжилж аваргуудаа тодрууллаа.
Мэдээллийн алба

Олон улсын болон Монголын ахмадын өдөрт зориулсан гранд гольф, софтволейбол, шатар, теннисний тэмцээн Спортын төв ордонд хоёр өдөр үргэлжилж аваргуудаа тодрууллаа.
Хот, хөдөөгийн нийт 19 байгууллагын 30 гаруй тамирчид хурд хүчээ сорьсон уг тэмцээний 55-59 насны эрэгтэйчүүдийн ангилалд Б.Батмөнх ахлагчтай Чингэлтэй дүүргийн "Согоот" баг алт, Д.Дандар ахлагчтай "Тод мебель" баг мөнгө, Б.Гантулга ахлагчтай Баянгол дүүргийн "Од" баг хүрэл медалийг тус тус хүртлээ.
50-54 насны эмэгтэйчүүдийн ангилалд Д.Гантуяа ахлагчтай Хилчин спорт хорооны баг алт, А.Юмчинсүрэн ахлагчтай Чингэлтэй дүүргийн "Согоот" баг мөнгө, М.Гэрэлтуяа ахлагчтай Дархан-Уул аймгийн баг хүрэл медалийн эзэд боллоо.
60-64 насны эрэгтэйчүүдийн ангилалд Б.Баттуул ахлагчтай ОБЕГ-ын "Аврагч" баг алт, М.Мөнхбаатар ахгалчтай Дархан-Уул аймгийн баг мөнгө, Ш.Энхтайван ахлагчтай "Хилчин" спорт хорооны баг хүрэл медаль хүртлээ.
65-69 насанд /эрэгтэй/ Б.Батсүх ахлагчтай Дархан-Уул аймгийн баг алт, Н.Хурцбаяр ахлагчтай Хилчин спорт хорооны баг мөнгө, Д.Гомбосүрэн ахлагчтай Сүхбаатар дүүргийн баг мөнгө медаль тус тус хүртлээ. Энэхүү өргөн хүрээтэй тэмцээнийг МАхХ, ММБТСХ хамтран зохион байгуулсан юм гэж Монголын ахмадын холбооноос мэдээллээ.





















