Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахмадын ДАШТ-д манай 29 тамирчин оролцоно

Болгар Улсын Пловдив хотод энэ сарын 11-15-нд сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн ахмадын ХIХ дэх ДАШТ болно. Үүнд манай улсаас хэн хэн оролцох болсныг уншигч танаа хүргэе.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Ахмадын ДАШТ-д манай 29 тамирчин оролцоно
Ахмадын ДАШТ-д манай 29 тамирчин оролцоно. Зураг: МҮОНРТ

Болгар Улсын Пловдив хотод энэ сарын 11-15-нд сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн ахмадын ХIХ дэх ДАШТ болно. Үүнд манай улсаас хэн хэн оролцох болсныг уншигч танаа хүргэе.

  1. Дорлигийн Ганхуяг /Увс аймаг, ахмадын УАШТ-ний хошой мөнгөн медальт, ахмадын ДАШТ-ний хүрэл медальт, чөлөөт бөх, А-70 кг/

  2. Шараагийн Энхбаяр /”Арслан” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний хүрэл медальт, сонгомол барилдаан, чөлөөт бөх, А-78 кг/

  3. Батновын Нацагдорж /”Арслан” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний хүрэл медальт, сонгомол барилдаан, чөлөөт бөх, А-78 кг/

  4. Намхайдоржийн Ганхуяг /”Өнө мөнх Монгол” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний хүрэл медальт, чөлөөт бөх, А-78 кг/

  5. Баатарын Содномпил /”Хангарьд” клуб, ахмадын улсын аварга, чөлөөт бөх, А-88 кг/

  6. Батсайханы Идэрсайхан /Орхон аймаг, спортын мастер, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт, чөлөөт бөх, А-88 кг/

  7. Магсаржавын Майнбаяр /Налайх дүүрэг, “Мөнхийн хүчтэн” клуб, ахмадын улсын аварга, чөлөөт бөх, А-100 кг/

  8. Баярсайханы Батжаргал /чөлөөт бөх, А-130 кг/

  9. Бат-Өлзийн Батнамсан /олон улсын хэмжээний мастер, чөлөөт бөх, В-70 кг/

  10. Цэдэнбалжирын Гантулга /”Шонхор” клуб, ахмадын УАШТ-ний хүрэл медальт, чөлөөт бөх, В-70 кг/

  11. Занаагийн Болдбаатар /”Тулгат” клуб, ахмадын УАШТ-ний хүрэл медальт, чөлөөт бөх, В-78 кг/

  12. Чойжилсүрэнгийн Пүрэвбаяр /”Арслан” клуб, ахмадын улсын хошой аварга, сонгомол барилдаан, чөлөөт бөх, В-78 кг/

  13. Намширийн Сумьяабазар /спортын мастер, чөлөөт бөх, В-88 кг/

  14. Чойжамцын Баттулга /”Тулгат” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний алт, хүрэл медальт, чөлөөт бөх, В-78 кг/

  15. Пүрэвсүрэнгийн Болорсүх /спортын мастер, чөлөөт бөх, В-78 кг/

  16. Доржготовын Ганбат /”Тулгат” клуб, Монголын чөлөөт бөхийн мастеруудийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын хэмжээний мастер, ахмадын улсын хошой аварга, ахмадын ДАШТ-ний хошой хүрэл медальт, чөлөөт бөх, B-88 кг/

  17. Лхагвадоржийн Наранбаатар /Өвөрхангай аймаг, Улсын начин, олон улсын хэмжээний мастер, ахмадын улсын аварга, чөлөөт бөх, В-100 кг/

  18. Мөнхбаярын Улаанбаатар /чөлөөт бөх, В-130 кг/

  19. Мийсэнгийн Мөнхнэмэх /Налайх дүүрэг, “Мөнхийн хүчтэн” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт, чөлөөт бөх, С-62 кг/

  20. Гэндэндоржийн Баасансүрэн /Орхон аймаг, спортын мастер, ахмадын улсын болон дэлхийн аварга, чөлөөт бөх, C-62 кг/

  21. Хаянхирваагийн Нямдорж /”Хангарьд” клуб, олон улсын хэмжээний спортын мастер, ахмадын УАШТ-ний алт, мөнгөн медальт, ахмадын ДАШТ-ний мөнгөн медальт, чөлөөт бөх, C-70 кг/

  22. Дашзэвэгийн Мөнх-Эрдэнэ /”Өнө мөнх Монгол” клуб, ахмадын УАШТ-ний мөнгө, хүрэл медальт, чөлөөт бөх, С-78 кг/

  23. Баатарын Төмөрбаатар /”Хүч” спорт хороо, ахмадын УАШТ-ний хүрэл медальт, чөлөөт бөх, С-78 кг/

  24. Мягмарын Цогтсайхан /”Тулгат” клуб, спортын мастер, ахмадын улсын аварга, чөлөөт бөх, D-63 кг/

  25. Дашдэлэгийн Пүрэвжав /Говь-Алтай аймаг, ахмадын УАШТ-ний мөнгө, хүрэл медальт, чөлөөт бөх, D-130 кг/

  26. Содномдаржаагийн Баасанчулуун /”Тулгат” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний алт, хүрэл медальт, чөлөөт бөх, E-78 кг/

  27. Гүрийн Бямбасүрэн /Хан-Уул дүүрэг, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт, чөлөөт бөх, E-88 кг/

  28. Бадамгаравын Баттөр /”Цастын барс” клуб, спортын мастер, ахмадын улсын хошой аварга, чөлөөт бөх, E-100 кг/

  29. Цэвээнжавын Дуламсүрэн /Төв аймаг, Улсын начин, олон улсын хэмжээний мастер, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт, чөлөөт бөх, E-100 кг/

Багийн ахлагчаар Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатар, албаны төлөөлөгчөөр Б.Алтаншагай оролцоно. Тус тэмцээнд манай бөхчүүд долоо дахь удаа оролцох гэж байна.

Ахмадын ДАШТ нь 55-62, 70, 78, 88, 100, 100-130 кг-ын жинд A/35-40 нас/, B/41-45 нас/, C/46-50/, D/51-55/, E/56-60/ насны ангиллаар явагдана.

Хуваалцах