“Ахмадын зөвлөх баг”-ийн гишүүдийг шагналаа
Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн медалиар Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус “Ахмадын зөвлөх баг”-ийн гишүүдийг шагналаа.
Мэдээллийн алба

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн медалиар Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус “Ахмадын зөвлөх баг”-ийн гишүүдийг шагналаа.
Шагналыг аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх нар гардуулан өглөө.

Наян жилийн ойн медалиар Төр, захиргааны ахмад ажилтан, аймгийн Засаг даргын орлогч асан С.Чойжилсүрэн, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ахмад ажилтан Ш.Моонон, Дорнод аймгийн “Ахмад багш нарын холбоо” ТББ-ын тэргүүн Л.Нарандаваа, “Инженер, зохион бүтээлчдийн холбоо” ТББ тэргүүн, Д.Сүхбаатар, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК ахмад ажилтан П.Цэрмаа, 1939 оны Халхын голын дайны ахмад дайчин Ц.Шаравын охин Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан Ш.Оюунсогоо нар энгэрээ мялаалаа.



















