“Аладдин” бүрэн хэмжээний кино ирэх онд нээлтээ хийнэ
“Walt Disney” пикчерс “Дамбо”, “Мулан” зэрэг цөөнгүй хүүхэлдэйн киногоо дэлгэцийн бүтээл болгон “хөрвүүлж” байгаа. Тэгвэл эдгээр бүтээлийн нэг “Аладдин” бүрэн хэмжээний кино ирэх онд нээлтээ хийнэ. Эл бүтээлийн найруулагчаар Гай Ричи ажиллаж, гол дүрийг Наоми Скотт болон Мена Массуд, Вилл Смит нар б
Мэдээллийн алба

“Walt Disney” пикчерс “Дамбо”, “Мулан” зэрэг цөөнгүй хүүхэлдэйн киногоо дэлгэцийн бүтээл болгон “хөрвүүлж” байгаа. Тэгвэл эдгээр бүтээлийн нэг “Аладдин” бүрэн хэмжээний кино ирэх онд нээлтээ хийнэ.
Эл бүтээлийн найруулагчаар Гай Ричи ажиллаж, гол дүрийг Наоми Скотт болон Мена Массуд, Вилл Смит нар бүтээж байна.
Гудамжны хүү Аладдин гүнж Жасминд дурлаж, шидэт дэнлүүний тусламжтай, өөрт тулгарсан саад тотгорыг хэрхэн давж байгаа талаар өгүүлэх тус киноны гэрэл зургуудыг кино багийнхан саяхан олонд дэлгэжээ.


















