Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Аланы” тэмцээнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр тэргүүтэй долоон бөх оролцоно

Тэмцээний шагналын сан тун өндөр. Тодруулбал аваргууд тав, мөнгөн медальт хоёр, оүрэл медальтан болон түрүүлсэн бөхийн дасгалжуулагч тус бүр нэг мянган ам.доллар хүртэх гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аланы” тэмцээнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр тэргүүтэй долоон бөх оролцоно
“Аланы” тэмцээнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр тэргүүтэй долоон бөх оролцоно. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээний үйл ажиллагаа ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказад өнөөдөр эхэлж байгаа бөгөөд барилдаан энэ амралтын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 8-9-нд болно.

Тус тэмцээн нь нутгийн бөхчүүдийн хувьд "Иван Ярыгин-2019" гран при тэмцээний сонгон шалгаруулалт болох тул энэ жилийн дэлхийн аварга болсон бөхчүүдээс бусад нь оролцох гэнэ.

Тэмцээний шагналын сан тун өндөр. Тодруулбал аваргууд тав, мөнгөн медальт хоёр, оүрэл медальтан болон түрүүлсэн бөхийн дасгалжуулагч тус бүр нэг мянган ам.доллар хүртэх гэнэ.

Үүнд Монгол, АНУ, Иран, Гүрж, Турк, Азербайжан зэрэг 15 орны бөх оролцохоор мэдүүлгээ өгчээ. Гүржийн багт олимпийн аварга Владимир Хинчегашвили, дэлхийн аварга Гено Петрашвили нар байгаа бол Ираны багийг дэлхийн хошой аварга Реза Яздани (97 кг) тэргүүлж байна. АНУ-аас 2017 оны ДАШТ-ий медальт Жеймс Грин, Азербайжаны шигшээд 2012 оны олимпийн аварга Шариф Шарифов, 2017 оны ДАШТ-ий медальт Асланбек Алборов нар барилдана.

Манай улсаас 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д спортын мастер Б.Баасанжаргал, 65 кг-д спортын мастер Б.Наранболд, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүч үзэх юм.

"Аланы-2018" тэмцээний хуваарь орон нутгийн цагаар

12-р сарын 6
Шүүгчдийн зөвлөгөөн, мандат олгох.
12-р сарын 7
16:00 - 17:00 - Сугалаа, эмнэлгийн үзлэг, жин үзэх (+2 кг).
12-р сарын 8
11:00 - Урьдчилсан барилдаан, хагс шигшээ барилдаан бүх жинд
12-р сарын 9
11:00 - Бүх жингийн дагах барилдаан
14:00 - Бүх жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан
17:00 - Нээлтийн ёслол
17:30 - Финалын барилдаан, шагнал гардуулах ёслол

Хуваалцах