Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Улс төр

Алба хаагчид мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байна

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчид мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байна
Алба хаагчид мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын байгууллагын 2026 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч, бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, салааны захирагч нарыг бэлтгэх, мэргэшүүлэх сургалт өнөөдөр эхэллээ. Сургалт 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 68 алба хаагч хамрагдаж байгаа ба Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Прокурорын газар, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэд, зөвлөх инженер, сургагч багш нар сургалтыг удирдан чиглүүлэх юм.

Алба хаагчид “Гамшгийн эрсдэлийг тодорхойлох, аюул, өртөлт, эмзэг байдал, чадавхыг үнэлэх арга зүй”, “Гал түймрийн улсын хяналтын нөхцөл байдал, анхаарах асуудал”, “Барилга байгууламжийн галын аюулгүй байдал”, “Шатамхай болон тэсрэх аюултай бодис”, “Уул уурхайн ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ” зэрэг сэдвийн хүрээнд онолын мэдлэг, чадвараа бататгана.

Түүнчлэн объектод гамшгаас хамгаалах болон гал түймрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулах, өндрөөс аврах ажиллагаа, уснаас аврах ажиллагааны чиглэлээр дадлага сургуулилт хийж ур чадвараа ахиулахыг зорьж байна.

Хуваалцах