Булгийн эхийг хашиж хамгаалснаар усны ундарга 70 гаруй хувиар нэмэгддэг
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын санаачилгаар тус газрын албан хаагчид байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх хүрээнд Хайрхандулаан сумын гуравдугаар багийн нутаг, "Толь булаг"-ийн эхийг хашиж хамгааллаа.
улгийн эхийг хашиж хамгаалах нь усны нөөцийг хамгаалах, экосистемийг тэтгэх, ундарга нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Мал болон хүний хөлөөс булгийн эхийг хамгаалж, хашаалснаар сэргээсэн булгийн усны ундарга 70 гаруй хувиар нэмэгддэг.
Мөн хүн, малын хөлд талхлагдан, ус булингартах, бохирдохоос сэргийлснээр усны чанар, хангамж сайжирч, урсац нэмэгдэн тухайн орчны мал, зэрлэг амьтдын усан хангамж сайжирдаг байна.


















