Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Улс төр

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв. Зураг: МҮОНРТ

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2026.11.12/ БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр "Монгол Улс, Энэтхэг Улс нь харилцааны өнө эртний түүхтэй “Оюун санааны хөрш”-ийн зэрэгцээ манай улсын гуравдагч хөрш, “Стратегийн түнш” гэдгийг тодотгов.

Мөн "Энэтхэг Улсын Засгийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд, тэр дундаа эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, дэд бүтэц, боловсрол, мэдээллийн технологи болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үзүүлж буй санхүүгийн болон техникийн дэмжлэгт талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн хамтын ажиллагааныхаа шинэ шатыг эхлүүлэх, тодорхойлох цаг болсон гэдгийг онцоллоо.

Энэхүү уулзалтаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд болон хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, боловсрол, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжийн талаар хэлэлцэв.

903797697_1951905199109104_1122392056902648563_n

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве "Монгол Улс-БНЭУ-ын чиглэлд даваа гараг бүр шууд нислэг үйлдэж буй "Хүннү Эйр" авиа компани нислэгээ нэмэгдүүлэх болсонд таатай байна. Шууд нислэг иргэд хоорондын харилцаанд маш том боломжийг нээж өгсөнөөс гадна хоёр улсын худалдааны тэнцэлийг 110 сая ам.долларт хүрэхэд түлхэц болсон" гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр, Тавантолгойн коксжсон нүүрсийг Энэтхэг улс руу экспортлох ажлын хүрээнд 1 тонныг дээж болгон авч, шинжлүүлэх үйл ажиллагаа хийгдэж байгаа. Мөн монголоос уран болон газрын ховор элементийг импортлох  сонирхол өндөр байгаагаа илэрхийлэв.

Нэгдүгээрт, Энэтхэгийн Засгийн газар Монгол Улсын Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоод буй. Энэхүү төслөө 2028 оны хоёрдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв. Үйлдвэрийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд монголын инженерүүдийг сургах ажил хийгдэж байгаа бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор шинэ ажлын байрууд бий болох цаашлаад Төв Азийн хөгжлийн суурь болох бүрэн боломжтой.

Хоёрдугаарт, Энэтхэгийн Засгийн газрын 20 сая ам. долларын хөрөнгө оруулалтаар ШУТИС-ийн хашаанд  баригдаж буй "Мэдээлэл харилцааны сургалтын төв"-ийг дөрвөн сарын дараа нээхээр төлөвлөж байна. Энэхүү сургалтын төв ашиглалтад орсноор жилд 1000 залуу IT мэргэжлээр суралцан төгсөх боломж бүрдэх юм.

Гуравдугаарт, 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдаж буй нэг ээлжинд 1200 хүүхэд суралцах боломжтой "Энэтхэг Монголын Найрамдалт сургууль"-ийг хоёр сарын дараа ашиглалтад оруулах гэж байгааг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр "Хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааны шинэ харилцааг эхлүүлэх, өргөжүүлэх цаашлаад эрдэмтэд, залуу судлаачдын солилцоонд онцгой анхаарах хүсэлтэй байгаа"-гаа илэрхийлсэн юм. Энэтхэг-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагааг эхлүүлэхээр хоёр тал тохиролцлоо.

Хуваалцах