Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Мэдээллийн алба

Сонгинохайрхан дүүргийн 26, 36 дугаар хорооны 20 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүргэх гурав дахь жишиг өрхийн эмнэлэг албан ёсоор нээлтээ хийлээ.

Анх 2022 оны 12-р сард Эрүүл мэндийн яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Жишиг өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг СХД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж гүйцэтгэх шийдвэр гарч байлаа.
2025 оны 05 дугаар сараас Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын 2,6 тэрбум төгрөгийн өртгөөр барьсан орчин үеийн стандартад нийцсэн Жишиг ӨЭМТ-ийн цогцолбор ийнхүү ашиглалтад орж байна.

Тус төвөөр үйлчлүүлсэн иргэд сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй шинжилгээний лаборатори, нярай болон эмэгтэйчүүдийн тасаг, физик эмчилгээний кабинет зэрэг нарийн мэргэжлийн анхан шатны тусламжийг нэг дороос авах боломжтой болж байгаад баяртай байна.

Сонгинохайрхан дүүргийн хувьд сүүлийн 10 жилд боловсрол, эрүүл мэндийн чиглэлд хангалттай хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтууд ашиглалтад орсон. Одоо бид сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийнхээ чанарт анхаарч ажиллахаар төлөвлөж байна


















