Албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2019 оны долоодугаар сарын 24-ний өдрийн Б/784 тоот тушаалаар Онцгой байдлын байгууллагаас дөрвөн хурандаа цолтон төрлөө.
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2019 оны долоодугаар сарын 24-ний өдрийн Б/784 тоот тушаалаар Онцгой байдлын байгууллагаас дөрвөн хурандаа цолтон төрлөө.
Уг тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Сүхбаатар, Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Алтансүх, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа А.Алтанбагана нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг тус тус олголоогэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




















