Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алдарт хөлбөмбөгч Икер Касиллас спортын гавьяаны хааны одонгоор шагнагдлаа

Өчигдөр Испанийн хааны зарлигаар Испаний болон Реал Мадридын амьд домог болсон алдарт хөлбөмбөгч Икер Касиллас спортын гавьяаны хааны одонгоор шагнагдлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алдарт хөлбөмбөгч Икер Касиллас спортын гавьяаны хааны одонгоор шагнагдлаа
Алдарт хөлбөмбөгч Икер Касиллас спортын гавьяаны хааны одонгоор шагнагдлаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Испанийн хааны зарлигаар Испанийн болон Реал Мадридын амьд домог болсон алдарт хөлбөмбөгч Икер Касиллас спортын гавьяаны хааны одонгоор шагнагдлаа. Шагналыг тус улсын ерөнхий сайд Мариано Рахой гардуулан өгсөн юм. 1978 оны Испанийн үндсэн хуулийн 43.3-д зааснаар олон нийтийн ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцсон, спортыг дэмжих, сурталчлах тухай заасны дагуу энэхүү шагналыг 1982 оноос хойш олгож эхэлсэн бөгөөд эзэн хааны зарлигаар спортоор хичээллэж, өндөр амжилт үзүүлсэн тамирчдад олгодог байна.

Испанийн эзэн хааны багийн домог Икер Касиллас нь Испанийн аваргаар таван удаа, Аваргуудын лигт гурав, 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2008, 2012 онуудад Европын аваргын алдрыг хүртэж, Реал Мадридын төлөө 725, Испанийн шигшээ багийн төлөө 162 удаагийн албан ёсны тоглолтод оролцож байсан Испани болон Реал Мадридын амьд домог болсон хөлбөмбөгч билээ. Тэрээр өнгөрөгч зун өөрийн төрөлх клуб болох эзэн хааны клубтэй холбосон 16 жилийнхээ хамтын ажиллагааг дуусгаж буй зарласан юм. Харин одоо тэрээр Португалийн Порто багт тоглож байгаа. Тэрээр энэ сарын 13-ны өдөр Испанийн багийн нэрийн өмнөөс 165 дахь удаагаа Английн багийн эсрэг тоглоно.

Хуваалцах