Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь түрүүллээ

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Их насны морьд барианд орлоо. Энэ удаад 303 хурдан хүлэг бүртгүүлснээс 252 нь ийнхүү уралдлаа.

MН
Mонгол наадам 2017

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь түрүүллээ
Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Их насны морьд барианд орлоо. Энэ удаад 303 хурдан хүлэг бүртгүүлснээс 252 нь ийнхүү уралдлаа. Эдгээрээс,

- Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь түрүүлж,

- Аман хүзүүнд Төв аймгийн Э.Мөнхзоригийн хул,

- Гуравт Архангай аймгийн харъяат Ж.Лхагвасүрэнгийн буурал морь,

- Дөрөвдүгээрт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Д.Алтангэрэлийн халзан

- Айргийн тавдугаарт Төв аймгийн Баянцагаан сумын уяач А.Ууганбаярын хавил морь тус тус хурдаллаа.

Хуваалцах