Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алдарт уяач Г.Чинзоригийн зээрд морь эрлийз дээд ангилалд түрүүллээ

Энэ жилийн баяр наадмын Уяачдын наадмын эрлийз морьдын дээд насны ангилалын уралдаан өнөөдөр Хүй 7 худагт болоо. Тус уралдаанд нийт 100 шандаст хурдан хүлэг бүртгүүлснээс 90 нь морь уралдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алдарт уяач Г.Чинзоригийн зээрд морь эрлийз дээд ангилалд түрүүллээ
Алдарт уяач Г.Чинзоригийн зээрд морь эрлийз дээд ангилалд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн баяр наадмын Уяачдын наадмын эрлийз морьдын дээд насны ангиллын уралдаан өнөөдөр Хүй 7 худагт болоо. Тус уралдаанд нийт 100 шандаст хурдан хүлэг бүртгүүлснээс 90 нь морь уралдлаа.

Морьд барианд ороход Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Чинзоригийн зээрд түрүүлж, Төв аймгийн Баянцогт сумын харьяат О.Рэнчинжүгдэрийн бор аман хүзүүдлээ.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Манлай уяач Б.Энхболдын хонгор гуравт, Төв аймгийн Батсүмбэр уугуул, Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар дөрөвт, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Ч.Цэрэнбатын янзага хул айргийн тавд хурдалж, наадамчин олны баяслыг төрүүллээ.

Хуваалцах