Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алдарт “Vogue” сэтгүүлийн нүүрийг 20 настай Монгол бүсгүй чимжээ

Түүнийг Б.Ялгуун гэдэг бөгөөд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч аж. Одоогоор тэрбээр Тайландад менежментийн чиглэлээр суралцахын сацуу загварын салбарт амжилттай ажиллаж байгаа гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алдарт “Vogue” сэтгүүлийн нүүрийг 20 настай Монгол бүсгүй чимжээ
Алдарт “Vogue” сэтгүүлийн нүүрийг 20 настай Монгол бүсгүй чимжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлогч, 100 гаруй жилийн түүхтэй алдарт “Vogue” сэтгүүлийн 2017 оны анхны дугаарын нүүр хуудсыг 20 настай Монгол бүсгүй чимжээ.

Түүнийг Б.Ялгуун гэдэг бөгөөд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч аж. Одоогоор тэрбээр Тайландад менежментийн чиглэлээр суралцахын сацуу загварын салбарт амжилттай ажиллаж байгаа гэнэ.

Б.Ялгууны хувьд “Vogue”-гаас гадна Италийн загварын “Marco De Vincenzo” ордны “Pre-fall 2017” брэндийн цуглуулгыг сурталчилж зургаа авахуулж байжээ.

Дэлхийн 20 гаруй улсад хэвлэгдэн гардаг “Vogue” сэтгүүлийн нүүрийг өмнө нь Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон, АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама, алдарт дуучин Лэди Гага тэргүүтэн чимж байсан билээ.

Хуваалцах