Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алдартнуудыг төрүүлсэн “Ирээдүй” цогцолборын нэрэмжит барилдаан болно

Тэмцээн өсвөр 28кг, 38кг, 42кг, 46кг, 50 кг, 54кг, залуучууд 62кг, 66кг, насанд хүрэгчид 57кг, 65 кг жингийн ангиллаар тус тус явагдах юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алдартнуудыг төрүүлсэн “Ирээдүй” цогцолборын нэрэмжит барилдаан болно
Алдартнуудыг төрүүлсэн “Ирээдүй” цогцолборын нэрэмжит барилдаан болно. Зураг: МҮОНРТ

“Ирээдүй” цогцолбор сургуулийн 20 жилийн ойн нэрэмжит өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

Чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Гуанжоу-2010” Азийн наадмын хүрэл медальт ОУХМ П.Өсөхбаатар, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Нямбаяр тэргүүтэй олон шилдэг хүчтнүүд энэ сургуулиас төрөн гарсан билээ.

Тэмцээн өсвөр 28кг, 38кг, 42кг, 46кг, 50 кг, 54кг, залуучууд 62кг, 66кг, насанд хүрэгчид 57кг, 65 кг жингийн ангиллаар тус тус явагдах юм байна.

Хуваалцах