Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Александр Поветкин ирэх арванхоёрдугаар сараас тулалдах эрхтэй боллоо

Түүнээс авсан давтан шинжилгээний хариу ч эерэг гарсан нь түүний замналыг харлуулж болохоор нөхцөл байдлыг бий болгоод байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Александр Поветкин ирэх арванхоёрдугаар сараас тулалдах эрхтэй боллоо
Александр Поветкин ирэх арванхоёрдугаар сараас тулалдах эрхтэй боллоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын гарамгай боксчин Александр Поветкин дэлхийн боксын WBC холбооноос өөрт нь оногдуулаад байгаа тодорхойгүй хугацаанд тулалдах эрхийг нь хасах шийтгэлийг нэг жил хүртэл багасгахыг хүссэн байна. Гэхдээ тус холбооноос сэргээшийн бэлдмэлтэй холбоотойгоор түүнд тавьсан 250000 ам.долларын торгууль нь хэвээр үлдэхээр боллоо.

Поветкин нь өнгөрсөн онд хоёр ч тулаанд оролцох боломжтой байсан боловч сэргээшийн эсрэг шинжилгээний хариу нь эерэг гарснаар тулалдаж чадаагүй билээ.

Түүнээс авсан давтан шинжилгээний хариу ч эерэг гарсан нь түүний замналыг харлуулж болохоор нөхцөл байдлыг бий болгоод байв.

Гэхдээ түүний хүсэлтийг хүлээн авч нэг жилийн хугацаа дуусмагц тулаанд орох боломжтой болгосон байна. Ингэснээр 2016 оны арванхоёрдугаар сараас хойш мэргэжлийн рингэнд гараагүй тэрбээр 2017 оны арвахоёрдугаар сараас тулаанд оролцох боломжтой боллоо.

Хуваалцах