Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алексис Санчес татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэгдлээ

Алексис Санчес татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэгдлээ

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алексис Санчес татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэгдлээ
Алексис Санчес татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэгдлээ. Зураг: МҮОНРТ

Чилийн шигшээ багийн хөлбөмбөгч, Английн "Арсенал" клубын довтлогч Алексис Санчес Каталоны “Барселона” клубт 2011-2014 оны хугацаанд тоглохдоо 983.000 еврогийн татвар төлөлгүй, нуун дарагдуулсан хэрэгт сэжиглэгджээ. Хэрвээ Испани улсын шүүх түүний буруутай болохыг нотловол их хэмжээний торгууль тавихын зэрэгцээ хорих ял ч оноож магадгүй гэнэ. Мөн А.Санчесийг Мальта дахь оффшор бүст хувийн компанитай гэсэн мэдээлэл олны дунд түгээд байна. Испанийн шүүх өмнө нь “Барселона” клубын Х.Машерано, Л.Месси нарт мөн татвараас зайлсхийсэн хэргээр тэнэсэн харгалзах ял оноож байсан билээ.

Хуваалцах