Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Али Алиевын нэрэмжит тэмцээнд манай зургаан бөх хүч үзнэ

Мөн тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн багтсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Али Алиевын нэрэмжит тэмцээнд манай зургаан бөх хүч үзнэ
Али Алиевын нэрэмжит тэмцээнд манай зургаан бөх хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин, Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын Каспийск хотод болно.

Эрэгтэйчүүдийн ангилалд болох 49 дэх удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас “Хасу-Мегастарс” клубын зургаан тамирчин хүч үзэхээр болжээ.

Тодруулбал, гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ Б.Нэмэхбяр, Б.Өлзийсайхан, Э.Тэмүүлэн, спортын мастер А.Мөнх-Эрдэнэ, Б.Наранболд нар зодоглоно.

Мөн тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн багтсан байна.

Манай тамирчид Дагестанд 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд тэндээсээ Каспийский хотыг зорихоор болжээ.

Хуваалцах