Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алим идвэл 10 насаар залуужина

Мэргэжилтнүүд аливаа хүн өөрийн амьдралын хугацааг уртасгаж бие махбодио залуужуулахын тулд алим тогтмол идэж байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алим идвэл 10 насаар залуужина
Алим идвэл 10 насаар залуужина. Зураг: МҮОНРТ

Мэргэжилтнүүд аливаа хүн өөрийн амьдралын хугацааг уртасгаж бие махбодио залуужуулахын тулд алим тогтмол идэж байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Эрдэмтдийн олж илрүүлснээр энэхүү жимсэнд дархлаажилтын тогтолцоог хамгаалах түвшнийг дээшлүүлж байдаг хүнд элемент байдаг байна. Тэрээр цусны эргэлтийг сайжруулж, зүрхийг залуужуулдаг байна. Алимд оршиж буй эпикатехин полифенол нь хүмүүний зүрх, судасны тогтолцоонд эергээр нөлөөлдөг аж.

Их Британийн эрдэмтэд хүнсэндээ алим хэрэглэх нь зүрхний өвчин үүсгэх шалтгаан болдог судасны хананы хатуурал үүсэх эрсдэлийг 21 хувиар бууруулдаг тул зүрх зогсох, харвалт өгөх зэргээс урьдчилан сэргийлдэг байна. Түүнчлэн судалгаанд оролцогсдын бие махбод доод тал нь 17 насаар залуужсан болохыг туршилтын үр дүн харуулжээ.

Судалгаанд сайн дураараа оролцогсдын бие улам бүр хөнгөрч зүрх, судасны тогтолцоо нь хавьгүй дээшилсэн дүн гарчээ.

Хуваалцах