Алтай суманд 4.72 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Ховд аймгийн Алтай суманд өчигдөр орой 6 цагийн орчимд 4.72 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тухайн газарт малчид нутагладаггүй бөгөөд ойр орчмын багын айлуудад чичирхийлэл мэдрэгдээгүй юм.
Мэдээллийн алба

Ховд аймгийн Алтай суманд өчигдөр орой 6 цагийн орчимд 4.72 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тухайн газарт малчид нутагладаггүй бөгөөд ойр орчмын багын айлуудад чичирхийлэл мэдрэгдээгүй юм. Мөн ямар нэгэн хохирол учраагүй байна. Он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 40 удаа бүртгэгджээ.
Мөн Улаанбаатар хот болон Говь- Алтай аймагт объектийн 6 удаагийн гал түймэр гарсан байна. Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээг дуулгалаа.


















