“Алтайн баавгай”-н төлөө өрсөлдөх “Алтан судал” киноны трейлэр цацагдлаа
“Алтайн баавгай”-н төлөө өрсөлдөх “Алтан судал” киноны трейлэр цацагдлаа
Мэдээллийн алба

70 дахь удаагийн Берлиний кино наадамд “Алтан судал” кино өрсөлдөхөөр болж, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Ялалт Берлин хотыг зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Эрхэм уншигч танд “Ингэн нулимс”, “Шар нохойн там”, “Эзэн богдын эр хоёр загал” киногоороо үзэгчдийн хэзээний танил болсон найруулагч Д.Бямбасүрэнгийн ээлжит бүтээл, жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй гол дүрийг нь бүтээсэн “Алтан судал” киноны трейлэрийг хүргэж байна.
Ташрамд дурдахад, Берлиний кино наадам нь дэлхийн А зэрэглэлийн 14 кино наадмын нэг юм.


















