Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Алтан ботго”-ны эзэн шагналаа гардан авлаа

Монголын радиогоос жил бүр уламжлал болгон тодруулан, алдаршуулдаг “Алтан төл”-ийн эзэд өнгөрөгч өдрүүдэд тодорсон билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан ботго”-ны эзэн шагналаа гардан авлаа
“Алтан ботго”-ны эзэн шагналаа гардан авлаа. Зураг: МҮОНРТ

Монголын радиогоос жил бүр уламжлал болгон тодруулан, алдаршуулдаг “Алтан төл”-ийн эзэд өнгөрөгч өдрүүдэд тодорсон билээ. Шагналыг гардуулах багийнхан орон нутгуудыг зорьсон бөгөөд өчигдөр “Алтан ботго”-ны эзэнд шагналыг нь гардуулсан байна.

“Алтан ботго”-ны эзэн Дундговь аймгийн Өлзийт сумын I багийн малчин Баавгайн Насан юм. Тэрбээр энэ жил 611 тэмээ тоолуулж, ээлжийн 120 ингэнээс 120 ботго хүлээн авч “Алтан ботго”-ны эзнээр тодорчээ. Б.Насангийнх сүүлийн жилүүдэд ээлжийн 100 гаруй ингэ ботголуулж төл бүрэн хүлээн авч бойжуулснаар өдгөө тэмээн сүрэг нь 600 гаруй болж өсөөд байгаа аж.

1995-1996 онд Өлзийт сумын Улсын аварга тэмээчин С.Дашдорж анхны “Алтан ботго”-ны эзнээр тодорч байсан бол ийнхүү 20 жилийн дараа Өлзийт сумаас хоёр дахь “Алтан ботго”-ны эзэн тодорлоо.

Хуваалцах