Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Алтан бөмбөрцөг" кино наадмыг Ази гаралтай уран бүтээлч анх удаа хөтөлнө

Уран бүтээлчид өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулагдсан "Эмми"-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр хамтдаа тайзнаа гарч, ялагчийг тодруулсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Алтан бөмбөрцөг" кино наадмыг Ази гаралтай уран бүтээлч анх удаа хөтөлнө
"Алтан бөмбөрцөг" кино наадмыг Ази гаралтай уран бүтээлч анх удаа хөтөлнө. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Калифорни мужийн "Beverly Hills"-д ирэх оны нэгдүгээр сард зохион байгуулагдах 76 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" кино наадмын хөтлөгчөөр Ази гаралтай уран бүтээлч анх удаа тодорсон талаар "www.theguardian.com" сайт мэдээллээ.

Түүнийг Сандра О гэдэг бөгөөд "The Killing Eve" кинонд тоглосноороо олны танил болж байв. Түүнчлэн Солонгос-Канад гаралтай жүжигчин юм.

Түүний энэ удаагийн хамтрагч нь хошин урлагийн жүжигчин Энди Сэмберг аж.

Уран бүтээлчид өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулагдсан "Эмми"-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр хамтдаа тайзнаа гарч, ялагчийг тодруулсан билээ.

Сандра өнгөрөгч 2006 онд "Grey's Anatomy" кинонд тоглосон дүрээрээ "Алтан бөмбөрцөг" наадмаас шагналын эзэн болж байв.

Хуваалцах