“Алтан дагина” цомын төлөө Франц-Хорват өрсөлдөнө
21 дахь удаагийн Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн дөрвийн сүүлчийн учраа Англи, Хорват шигшээ багийн тоглолт 1:2 харьцаатай Хорватын шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө.
Мэдээллийн алба

21 дахь удаагийн Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн дөрвийн сүүлчийн учраа Англи, Хорват шигшээ багийн тоглолт 1:2 харьцаатай Хорватын шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө.
Эхний гоолыг 5' дахь минутад Английн багийн хамгаалагч Киеран Триппер хаалттай цохилтоос оруулж эхний хагас Англичуудын тэргүүллээр өндөрлөсөн ч хоёрдугаар хагаст хариуг нь Хорватын шигшээ багийн тоглогч Иван Перишич 68' дахь минутад оруулснаар тоглолтын үндсэн цаг 1:1 харьцаатай дууссан.
Нэмэлт цагт Хорватын шигшээ багийн довтлогч Марио 109' дэх минутад гоол оруулснаар багаа хожилд хөтөллөө. Ингэснээр Хорватын шигшээ баг түүхэндээ анх удаа “Алтан цом”-ын төлөөх тоглох эрхтэй боллоо.


















