Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Алтан гадас” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно

Үзэсгэлэнгийн үеэр ахмад уран бүтээлчдийн шилдэг 40 гаруй уран зураг, сийлбэр, зээгт наамалын бүтээл уран зураг сонирхогчдын хүртээл болох аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан гадас” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно
“Алтан гадас” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Залуу уран бүтээлчдийн үлгэр жишээ, заан чиглүүлэгч гэж нэрлэж болох ахмад уран бүтээлчдийн нэгдсэн “Алтан гадас” нэртэй ахмад уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно.

Уг үзэсгэлэнд Н.Оросоо, Л.Дашзэвэг, Б.Гантулга, Х.Пүрэвжав, Д.Уранчимэг, Э.Сүхээ, О.Магвандорж, Ш.Галбадрах, М.Лхагвадорж, МУУГЗ С.Алтангэрэл, Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Гунгаа, З.Доржжанцан, МУСТА зураач С.Энх-Амгалан, Б.Насанцэнгэл, Д.Бадам, Ч.Алимаа, Ц.Байды, С.Болдбаатар, МУУГЗ Д.Мөнх, Г.Төмөр, УГЗ Ц.Нарангэрэл, Төрийн шагналт Ш.Чимэддорж нарыг зэрэг 30 гаруй ахмад уран бүтээлч оролцох юм байна.

Үзэсгэлэнгийн үеэр ахмад уран бүтээлчдийн шилдэг 40 гаруй уран зураг, сийлбэр, зээгт наамалын бүтээл уран зураг сонирхогчдын хүртээл болох аж.

“Алтан гадас” үзэсгэлэнг жил бүрийн сар шинийг угтан зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил дөрөв дэх жилдээ “Blue moon” арт галерейд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэн энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах