Алтан медаль цомын эздээр "Дэрэн-1" баг тодорлоо
Нийтийн хөлбөмбөг төслийн хүрээнд МХБХ-ны охид хөвгүүдийн грассрүүтс цомын тэмцээн энэ сарын 10-нд эхэлж, 10 болон 11 насны ангилалынхан хаалтаа хийлээ.
Мэдээллийн алба

Нийтийн хөлбөмбөг төслийн хүрээнд МХБХ-ны охид хөвгүүдийн грассрүүтс цомын тэмцээн энэ сарын 10-нд эхэлж, 10 болон 11 насны ангилалынхан хаалтаа хийлээ.
Грассрүүтс цомын тэмцээний 10 хүртэлх насны ангилалд нийт 34 баг өрсөлднөөс:
Шагналт байранд "Шарын Гол",
Хүрэл медалийг "Хоромхон",
Мөнгөн медалийг "Дэрэн-1",
Аваргын алтан медаль цомын эздээр "Ховд Вестерн-2" багууд тодорсон юм.
Мөн Грассрүүтс цомын тэмцээний 11 хүртэлх насны ангилалд нийт 29 баг өрсөлднөөс шагналт байранд "Монцоолой 137", хүрэл медалийг "ДМЮ", мөнгөн медалийг "Орхон", алтан медаль цомын эздээр "Дэрэн-1" баг тодорлоо.


















