"Алтан намар-2018" наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй уг наадмын шилдэг бүтээлийн тоглолт энэ сарын 30-нд УДБЭТ-т болно.
Мэдээллийн алба

Соёл урлагийн газраас Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран зохион байгуулж буй оны шилдэг хөгжмийн бүтээлийг тодруулах "Алтан намар-2018" наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт өнгөрсөн баасан гарагт боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй уг наадмын шилдэг бүтээлийн тоглолт энэ сарын 30-нд УДБЭТ-т болно.
Мөн Соёл урлагийн газраас "Алтан намар-2018" хөгжмийн шүүмж хэлэлцүүлгийг аравдугаар сарын 29-нд өөрийн байранд зохион байгуулахаар төлөвлөжээ.


















