Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алтан цамцаа дээрэмдүүлэхгүйн тулд бие хамгаалагчтай болжээ

Энэтхэгийн 45 настай бизнесмэн Панкаж Парах гэдэг хүн өөртөө алтаар хийсэн цамц бэлэглэсэн байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтан цамцаа дээрэмдүүлэхгүйн тулд бие хамгаалагчтай болжээ
Алтан цамцаа дээрэмдүүлэхгүйн тулд бие хамгаалагчтай болжээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн 45 настай бизнесмэн Панкаж Парах гэдэг хүн өөртөө алтаар хийсэн цамц бэлэглэсэн байна.

Энэ цамц нь бараг 130 мянган фунт стерлингийн үнэтэй бөгөөд 20 хүн 3200 цагт нэхжээ.

Бүр хүүхэд байхаасаа ийм ер бусын бэлгийн тухай мөрөөдөж байсан. Тэгээд мөрөөдлөө биелүүлж чадсанд баяртай байна гэж тэрээр хэлжээ.

Гэхдээ энд нэг муу тал бий бөгөөд тэр олны дунд ийм цамцтай явж чаддаггүй. Яагаад гэвэл түүнийг зүгээр л дээрэмдэж мэднэ. Тиймээс тэр бие хамгаалагчдын бүхэл бүтэн баг хөлсөлж, тэднийхээ хамт л хотоор зугаалдаг байна.

Хуваалцах