Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Алтан цом"-ын барилдааны бүртгэл мягмар гарагт дуусна

"Алтан цом"-ын барилдааны бүртгэл маргааш дуусна. Одоогоор Ховд, Увс, Сэлэнгэ, Булган, Баян-Өлгий, Хөвсгөл, Орхон аймгууд албан ёсоор мэдүүлгээ ирүүлээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Алтан цом"-ын барилдааны бүртгэл мягмар гарагт дуусна
"Алтан цом"-ын барилдааны бүртгэл мягмар гарагт дуусна. Зураг: МҮОНРТ

"Алтан цом"-ын барилдааны бүртгэл нөгөөдөр буюу есдүгээр сарын 05-ны өдөр дуусна. Одоогоор Ховд, Увс, Сэлэнгэ, Булган, Баян-Өлгий, Хөвсгөл, Орхон аймгууд албан ёсоор мэдүүлгээ ирүүлээд байна.


"Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцох бөгөөд багууд 7 бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг 2023 оны есдүгээр сарын 05-ны өдрийн дотор Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон МҮБХ-нд бичгээр хүргүүлнэ.

Дэвжээд өөрийн аймгийн нэр дээр бусад аймгаас бөх оролцуулан барилдуулах бол бөхийн тоог 2023 оны есдүгээр сарын 05-ны дотор ирүүлж, Улаанбаатар хотын баг болон бусад аймгуудын багт оруулах саналтай бөхчүүдийн тоог (эхний байдлаар бөхийн нэр шаардлагагүй) мөн дээрх заасан хугацаанд ирүүлнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Хуваалцах