Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Алтан цом”-ын барилдааны сугалаанд оролцох боломжтой бөхчүүд

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг тус бүр 8 гишүүнтэй байх бөгөөд 3 гишүүнийг сонгож, үлдсэн 5 бөхийг сугалаагаар тодруулах юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан цом”-ын барилдааны сугалаанд оролцох боломжтой бөхчүүд
“Алтан цом”-ын барилдааны сугалаанд оролцох боломжтой бөхчүүд. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг тус бүр 8 гишүүнтэй байх бөгөөд 3 гишүүнийг сонгож, үлдсэн 5 бөхийг сугалаагаар тодруулах юм байна.

МҮБХ-ны 2024 есдүгээр сарын нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн бөхчүүдээс оролцогч багууд санал өгөн хамгийн олон санал авсан 40 бөх сугалаанд оролцоно.

Мөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу олон улсын тэмцээн уралдаанд оролцсон болон бэртэл гэмтлээс шалтгаалан барилдаанд оролцоогүй нэр бүхий бөхчүүд мөн саналд хамрагдах юм.

Хуваалцах