"Алтан цом"-ын эхийн тойрогт “Хамаг Монгол”-“Хатант интернэшнл”, “Эвт Монгол”-“Хубилай Хаан” багийн бөхчүүд барилдана
"Алтан цом"-ын барилдаан 10 дугаар сарын 25-ны Бямба гарагт 12:30 цагаас Монгол Бөхийн Өргөөнөө эхэлнэ.
Мэдээллийн алба

"Алтан цом"-ын барилдаан 10 дугаар сарын 25-ны Бямба гарагт 12:30 цагаас Монгол Бөхийн Өргөөнөө эхэлнэ. Барилдааны эхийн тойрогт “Хамаг Монгол”-“Хатант интернэшнл”, “Эвт Монгол”-“Хубилай Хаан”багийн бөхчүүд барилдана. 10 дугаар сарын 26-ны Ням гарагт “М-Си-Эс энержи”- “Од групп”, “АПУ- Скайтел”-“Хүлэгү” багуудын барилдаан болно.
Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг тус бүр 8 гишүүнтэй байх бөгөөд 3 гишүүнийг сонгож, үлдсэн 5 бөхөө сугалаагаар тодруулсан.
МҮБХ-ны 2024 есдүгээр сарын нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн 80 бөхөөс оролцогч үндэсний компаниуд санал өгч, хамгийн олон санал авсан 40 бөх сугалаанд оролцсон юм.



















