Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан Бямба гарагт болно

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан 2026 оны нэгдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан Бямба гарагт болно
“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан Бямба гарагт болно. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан 2026 оны нэгдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Алтан цомын барилдаанд Хамаг Монгол, Од групп, АПУ скайтел,Эв монгол, Хубилай, Хатант интернэшнл, MCS- Энержи, Хүлэгү багууд өрсөлдөж байна.

Тавдугаар тойргийн барилдаанд Эв Монгол баг, МСS - Энержи баг,Хатант интернэшнл баг АПУ, Скайтел багууд өрсөлдөнө.

"Миг Даатгал ХХК & Хушхан ХХК"-ийн хамтарсан "Эв Монгол" багт:

  • Улсын арслан Э.Оюунболд

  • Улсын заан Б.Пүрэвсайхан

  • Улсын заан М.Лхагвагэрэл

  • Улсын начин Ш.Отгонтөгс

  • Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар

  • Аймгийн арслан Я.Бумбаяр

  • Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа

  • Аймгийн харцага Б.Рэнчинжүгдэр

"MCS" группийн "МСS - ЭНЕРЖИ" багт

  • Улсын арслан Э.Батмагнай

  • Улсын харцага Н.Золбоо

  • Улсын харцага Ц.Мөнхбаяр

  • Улсын начин Х.Цогтгэрэл

  • Аймгийн хурц арслан Д.Алтанцоож

  • Аймгийн арслан Ц.Төмөрцоож

  • Аймгийн арслан Ч.Алтангэрэл

  • Аймгийн арслан Д.Аззаяа

"Хатант Интернэшнл" ХХК-ийн "Хатант Интернэшнл" багт:

  • Улсын арслан Р.Пүрэвдагва

  • Улсын заан С.Сүхбат

  • Улсын харцага Б.Зоригтбаатар

  • Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ

  • Улсын начин Т.Дүгэрдорж

  • Улсын начин Э.Мөнхжаргал

  • Аймгийн арслан Б.Шаравдорж

  • Аймгийн заан Э.Түмэндэмбэрэл

"АПУ & СКАЙТЕЛ" ХК-ийн "АПУ, СКАЙТЕЛ" багт:

  • Улсын арслан Б.Орхонбаяр

  • Улсын харцага Б.Цэдэнсодном

  • Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун

  • Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар

  • Аймгийн хурц арслан Б.Очирхүү

  • Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн

  • Аймгийн арслан Э.Баасанжав

  • Аймгийн арслан О.Баярбаасан

Дөрөвдүгээр тойргийн барилдааны байдлаар АПУ Скайтел баг 64 оноогоор түрүүлж байна. Харин Од группын баг 58 оноогоор хоёрдугаар байрт, Хатан интернэшнл баг гуравдугаар байрт бичигдэж байна.

Хуваалцах