"Алтан цом"-ын төлөөх барилдаанд Дорноговь аймгийн баг эхний ялалтаа авлаа
Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi Алтан цом"-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны барилдааны тав дахь өдөр Улаанбаатар хотын 1-р баг Дорноговь аймгийн багууд учраа тааран барилдсанаас Дорноговь аймгийн баг 14-11-ээр эхний тойргийн ялалтаа авлаа.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi Алтан цом"-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны барилдааны тав дахь өдөр Улаанбаатар хотын 1-р баг Дорноговь аймгийн багууд учраа тааран барилдсанаас Дорноговь аймгийн баг 14-11-ээр эхний тойргийн ялалтаа авлаа.Дорноговь аймгийн багт улсын начин Х.Оргилболд /4/, аймгийн хурц арслан Б.Баатархүү /1/, аймгийн арслан М.Бямбадорж /1/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Түвшинтулга /2/, аймгийн арслан Б.Батсайхан /3/, аймгийн арслан Х.Очирхуяг /3/, нар нийт 14 даваа авсан бол Улаанбаатар хотын 1-р багт улсын харцага А.Цацабшир /1/, аймгийн хурц арслан Б.Баянмөнх /2/ аймгийн арслан П.Өсөхбаатар /3/, аймгийн арслан Б.Тайван /2/, аймгийн арслан С.Цогтбаатар /3/, нар нийт 11 даваа авчээ. Улаанбаатар хотын 1-р баг сэлгээний бөхгүй барилджээ.Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг 5.000.000 төгрөг, хожигдсон баг 1.000.000 төгрөгийн шагнал гардав.Өнөөдрийн барилдаанд Дорноговь аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан М.Бямбадорж, Улаанбаатар хотын 1-р багийн дасгалжуулагчаар аймгийн заан Б.Тожил нар ажилласан юм.Ийнхүү Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны барилдаанууд амжилттай явагдаж өндөрлөлөө. Арванхоёрдугаар сард 2-р шатны барилдаанууд үргэлжилнэ.МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


















