Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Алтан цом”-ын төлөөх барилдаанд Ховд аймгийн баг эхний ялалтаа авлаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна. Гурав дахь өдрийн “С” хэсгийн хоёр дахь барилдаан Ховд-Дорноговь аймгуудын дунд өрнөж, Ховд аймгийн баг 22:3-аар илт давуу эхний ялалтаа авлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан цом”-ын төлөөх барилдаанд Ховд аймгийн баг эхний ялалтаа авлаа
“Алтан цом”-ын төлөөх барилдаанд Ховд аймгийн баг эхний ялалтаа авлаа. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна. Гурав дахь өдрийн “С” хэсгийн хоёр дахь барилдаан Ховд-Дорноговь аймгуудын дунд өрнөж, Ховд аймгийн баг 22:3-аар илт давуу эхний ялалтаа авлаа.Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /5/, улсын заан Б.Пүрэвсайхан /4/ улсын заан Б.Бат-Өлзий /5/ улсын харцага Г.Ганхуяг /5/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /3/ нар нийт 22 даваа авсан бол Дорноговь аймгийн багт улсын начин Х.Оргилболд /0/, аймгийн хурц арслан Б.Баатархүү /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Түвшинтулга /0/, аймгийн арслан Б.Бадрал /1/, аймгийн арслан Б.Батсайхан /0/, аймгийн арслан Х.Очирхуяг /2/ нар нийт 3 даваа авав.Ховд аймгийн баг дасгалжуулагчгүйгээр, Дорноговь аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан М.Бямбадорж ажиллав.Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 04-нд 15.45 цагаас Сэлэнгэ-Говьсүмбэр аймгийн багууд барилдана.МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Хуваалцах