"Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны шигшээ найман багийн дарааллыг гаргалаа
Сугалаа ёсоор шигшээ барилдаан өнөөдөр 20:00 цагаас Булган-Төв аймгийн бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Бөхийн Холбоо, “SPS Television”-тэй хамтран зохион байгуулж буй Үндэсний "Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны гуравдугаар шат буюу шигшээ найман багийн дарааллыг тогтоох сугалааг зохион байгууллаа.
Сугалаа ёсоор шигшээ барилдаан өнөөдөр 20:00 цагаас Булган-Төв аймгийн бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ.
Харин маргааш 20:00 цагаас Өвөрхангай - Баянхонгор, баасан гарагийн 20:00 цагаас Баян-Өлгий - Завхан, бямба гарагийн 16:00 цагаас Увс - Архангай аймгийн баг тус тус барилдана.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Алтан цомын төлөөх барилдааны шигшээ найман баг уламжлалт тойргийн аргачлалаар бүгд хоорондоо барилдаж, аваргаа тодруулна.


















