“Алтан төлийн эзэн”-ээр шалгарсан Д.Дамдинсүрэнд шагналыг нь гардууллаа
“Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн босгон дээр Завхан сумын Хяргас нуур багийн малчин Д.Баяртай “Аймгийн аварга малчин” цол тэмдгээр, Айраг нуур багийн малчин Д.Дамдинсүрэн МҮОНРадиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн “Алтан төлийн эзэн”-ээр шалгаран шагнагдсаныг ИТХ-ын дарга Э.Насанбат, ЗДТГ-ын
Мэдээллийн алба

Увс аймгийн Завхан суманд өвөлжилтийн байдал хэвийн байна. “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн босгон дээр Завхан сумын Хяргас нуур багийн малчин Д.Баяртай “Аймгийн аварга малчин” цол тэмдгээр, Айраг нуур багийн малчин Д.Дамдинсүрэн МҮОНР-гийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн “Алтан төлийн эзэн”-ээр шалгаран шагнагдсаныг ИТХ-ын дарга Э.Насанбат, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга У.Ганзориг нар гардуулан өглөө.

Онцлон хэлэхэд “Алтан төлийн эзэн”-ээр шалгарсан Д.Дамдинсүрэн сумандаа болон аймагтаа хамгийн их буюу 300 гаруй тэмээ тоолуулаад байна. Буянт мал сүргээ таван төрөлд өсгөн үржүүлж, үүлдэр угсааг сайжруулж, хүмүүнлэгийн болон олон нийтийн арга хэмжээ тогтмол оролцож, мал багатай өрхийг малжуулах, залуу малчдыг мал маллах уламжлалт арга ухаанд сургах, ажил хөдөлмөрт уриалан идэвхжүүлэх зэрэгт өөрийн хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж байгаа хашир туршлагатай малчин юм.



















