Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Алтан туухай” тэмцээн өнөөдөр эхэлнэ

Монголын хүндийн өргөлтийн холбооноос олон жил тасраад байсан өсвөрийн тамирчдын дунд болдог “Алтан туухай” тэмцээнийг энэ жил зохион байгуулахаар болсон.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан туухай” тэмцээн өнөөдөр эхэлнэ
“Алтан туухай” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Монголын хүндийн өргөлтийн холбооноос олон жил тасраад байсан өсвөрийн тамирчдын дунд болдог “Алтан туухай” тэмцээнийг энэ жил зохион байгуулахаар болсон.

Уг тэмцээн өнөөдөр, маргааш Спортын төв ордны хүндийн өргөлтийн зааланд болно. Өчигдөр болсон техникийн зөвлөгөөнд 18 байгууллагын 151 өсвөрийн тамирчид оролцохоор мэдүүлэгээ өгчээ.

Эдгээр тамирчны 60 гаруй нь орон нутгаас хүрэлцэн ирсэн бөгөөд зарим аймгаас бүхэн багаараа ирэх байсан ч санхүүгийн асуудлаас болж, оролцогчийн тоо багассан гэнэ.

Жингийн ангилал:

  • Хөвгүүд: 36 кг, 40 кг, 44 кг, 50 кг, 56 кг, 62 кг, 69 кг, +75 кг

  • Охид: 32 кг, 36 кг, 40 кг, 44 кг, 48 кг, 53 кг, 58 кг, +68 кг

Хуваалцах