“Алтан өд-2017” наадам энэ сарын 9-нд болно
Энэ үеэр МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг зарим хүнд олгодог билээ.
Мэдээллийн алба

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд-2017” наадам энэ сарын 9-нд Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд болно.
2001 оноос эхтэй уг наадамд яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон болон богино хэмжээний бүтээл, хүүхдийн зохиол, орчуулга, шүүмж судлал, жүжиг, кино зохиол, шог хошин болон баримтат зохиол гэсэн төрөлд шалгаруулах юм.
Энэ үеэр зарим хүнд МЗЭ-ийн шагнал олгох бөгөөд МЗЭ-д гишүүн ч элсүүлэх юм байна.


















