Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Алтан-Өд” наадмын эзэд өнөөдөр тодорно

Хүүхдийн урлан бүтээх төвд болох тус наадам нь 2001 оноос эхлэн 19 дэх удаагаа болж байгаа бөгөөд энэ жилийн наадмын хоёрдугаар шатанд 29 бүтээл шалгаруулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан-Өд” наадмын эзэд өнөөдөр тодорно
“Алтан-Өд” наадмын эзэд өнөөдөр тодорно. Зураг: МҮОНРТ

Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын эзэд өнөөдөр тодорно.

Хүүхдийн урлан бүтээх төвд болох тус наадам нь 2001 оноос эхлэн 19 дэх удаагаа болж байгаа бөгөөд энэ жилийн наадмын хоёрдугаар шатанд 29 бүтээл шалгаруулжээ.

Тодруулбал яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн уламжлалт найман төрлөөр шилдгүүдийг шалгаруулах юм.

Хуваалцах