Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Алтанбулаг" авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтэрсэн 32 иргэнийг ажиглалтад түр тусгаарлав

2020 оны гуравдугаар 14-ний өдрийн 08:00 цагаас 2020 оны гуравдугаар 16-ны өдрийн 08:00 цагийн хооронд "Алтанбулаг" боомтоор Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Алтанбулаг" авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтэрсэн 32 иргэнийг ажиглалтад түр тусгаарлав
"Алтанбулаг" авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтэрсэн 32 иргэнийг ажиглалтад түр тусгаарлав. Зураг: МҮОНРТ

2020 оны гуравдугаар 14-ний өдрийн 08:00 цагаас 2020 оны гуравдугаар 16-ны өдрийн 08:00 цагийн хооронд "Алтанбулаг" боомтоор Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн автомашинаар зорчин ирсэн 32 иргэний биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн хяналт, тандалт хийлээ.

"COVID-19" халдвар бүртгэгдсэн улсаас дамжин ирсэн 22 иргэнийг Дархан-Уул аймагт, 10 иргэнийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумд ажиглалтад түр тусгаарлаад байна. Мөн улс хоорондын ачаа тээврийн жолооч нарт эрүүл мэндийн тандалт хийж урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, ариутгал халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна. Хяналт, тандалт үргэлжилж байна.

Эх сурвалж: Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба

Хуваалцах