Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алтанбулаг-Хиагтын хилийн боомтоор нэвтэрч буй иргэдийг тавтай зорчуулахад анхаарна

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Азизов Искандер Кубарович Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болдыг өчигдөр хүлээн авч уулзсан байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтанбулаг-Хиагтын хилийн боомтоор нэвтэрч буй иргэдийг тавтай зорчуулахад анхаарна
Алтанбулаг-Хиагтын хилийн боомтоор нэвтэрч буй иргэдийг тавтай зорчуулахад анхаарна. Зураг: МҮОНРТ

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Азизов Искандер Кубарович Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болдыг өчигдөр хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОХУ-ын иргэд 2014 оны 11 дүгээр сараас эхлэн харилцан визгүй зорчиж эхэлсэнтэй холбогдуулан Алтанбулаг-Хиагтын боомтоор нэвтрэх зорчигчийн тоо эрс өсч, ачаалал нэмэгдэн, үйлчлүүлж буй иргэдэд хүндрэл учруулж буй асуудлыг хэрхэн хамтран шийдвэрлэх талаар санал солилцжээ.

Элчин сайд Азизов Искандер Кубарович талуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийг тавтай харилцан зорчуулахад бүх талаар дэмжиж ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн байна. Дашрамд өгүүлэхэд, манай улсад ОХУ-ын 2500 иргэн оршин суудаг аж.

Хуваалцах