Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд талбай эзэмших боломжтой боллоо

"Алтанбулаг" худалдааны бүс нийт 500 га газар нутгийг хамардаг. Одоогоор үүний 90 га газрыг ашиглахаар төлөвлөөд байгаа юм. Тус худалдааны чөлөөт бүсийг энэ сарын 22-нд нээж, байнгын үйл ажиллагаанд шилжих юм. “Хурд” агентлагийн мэдээг сонсоно уу.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд талбай эзэмших боломжтой боллоо
"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд талбай эзэмших боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд иргэд аж ахуйн нэгжүүд 200 м 2 хүртэл талбайг эзэмших боломжтой боллоо. Тодруулбал, эхний ээлжинд барилгын материал, авто техник тоног төхөөрөмжийн чиглэлээр бизнес эрхэлдэг хүмүүст энэ боломж нээлттэй. Авто техникийн төв байгуулахад 1 га газар гаргаж үүнийгээ 200 м 2 -аар бизнес эрхлэгчдэд хуваан эзэмшүүлэх юм. Ингэхдээ ирэх сарын 31-нийг хүртэл ямар ч бүртгэлийн хураамж, түрээсийн төлбөргүй гэдгийг "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн захирагч н.Чимидсүрэн онцлолоо.

Хуваалцах