Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Алтаргана-2018” наадмын анхан шатны шалгаруулалт явагдаж байна

Тодруулбал Хэрлэн сумынх тавдугаар сарын 12-нд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн урлаг зааланд явагдах тул оролцох сонирхолтой иргэн хувь хүн, залуус ардын авьяастан ахмадад нээлттэй аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтаргана-2018” наадмын анхан шатны шалгаруулалт явагдаж байна
“Алтаргана-2018” наадмын анхан шатны шалгаруулалт явагдаж байна. Зураг: МҮОНРТ

Буриад түмний соёл урлагийн “Алтаргана-2018” их наадам ОХУ-ын Буриад Улсын Эрхүү хотноо ирэх долдугаар сарын 5-8-нд болно.

13 дахь удаагаа зохион байгуулагдах уг наадмын бэлтгэл болгож, буриад түмний урлаг, соёл, спортын уг наадамд оролцогчдыг шалгаруулах анхан шатны шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт Баян-Уул, Цагаан-ОвОО, Баяндун, Дашбалбар суманд хийгдсэн юм.

Тодруулбал Хэрлэн сумынх тавдугаар сарын 12-нд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн урлаг зааланд явагдах тул оролцох сонирхолтой иргэн хувь хүн, залуус ардын авьяастан ахмадад нээлттэй аж.

“Алтаргана” бага наадмын номинацад “Буриадын нэг өдөр” ардын аман зохиолын хамтлагийн уралдаан, Буриад ардын болон орчин үеийн буриад дуу дуулаачдын уралдаан, үлгэрч, ерөөлч, магтаалчдын уралдаан, “Дангина” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн, гар урлалын үзэсгэлэн-уралдаан, “Буриад хувцас, уламжлал ба орчин цаг” хувцас загвар зохион бүтээгчдийн уралдаан, буриад яруу найргийн, эссэ бичлэг, уран сайхны гэрэл зургийн уралдаан, “Алтан саг” сэтгүүлч, сурвалжлагчдын уралдаан, номын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээнүүд багтаж байна.

Хуваалцах