Америк зураач “Миний Монгол” үзэсгэлэнгээ дэлгэнэ
Америкийн зураач Сюзан Фокс “Миний Монгол” уран зургийн үзэсгэлэнгээ толилуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Америкийн зураач Сюзан Фокс “Миний Монгол” уран зургийн үзэсгэлэнгээ толилуулахаар болжээ.
Үзэсгэлэн маргааш Монголын Үндэсний музейд нээлтээ хийх бөгөөд энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжлэн гарах юм.
Америкийн Сюзан Фокс зураач анх 2012 онд Улаанбаатар хотод уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан аж. Энэ удаагийн үзэсгэлэнд говь нутгийн байгаль, мал аж ахуй, зэрлэг ан араатанг тосон будгаар буулгасан уран зургуудыг дэлгэх юм.
Сюзан Фокс хэлэхдээ “Би цаас, харандаатайгаа байхдаа аз жаргалтай байдаг. Ялангуяа энэ таашаалыг Монголын нутгаар аялж байхдаа бүр илүү мэдэрсэн. Тэнд байгаль, хүн хоёрын хамгийн дээд зэргийн зохицлыг олж харсан. Тэгээд Чингис хааны эх орноор аялах нь тэр бүр тохиох аз биш” гэжээ.


















