“Амьгүй биет” амилна
Хэсэг уран бүтээлч нэгдэн “Амьгүй биет” хэмээх жүжигчингүй жүжгийг тайзнаа амилуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Хэсэг уран бүтээлч нэгдэн “Амьгүй биет” хэмээх жүжигчингүй жүжгийг тайзнаа амилуулахаар болжээ. Тодруулбал, зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн контемпорари жүжгийн найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллаж байгаа бол тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн “livelooping” арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажиллаж байгаа аж.
Тус жүжиг энэ сарын 23, 24-нд “Анкор” төвд 15:00, 17:00, 19:00 цагаас үзэгчдэд хүрнэ.


















